B. Bat-Ulzii
UX/UI Designer
Tech Review: Sony WH-1000XM3 — Солиотой Noise-Cancelling
#Tech_review
Sony гэхээр надад нэг хуучны зурагтууд санаанд ороод байдаг юм. Тэгсэн мань гарууд бүр 1979 онд Walkman гэдэг нэртэй кассет (хуурцаг) тоглуулдаг, чихэвч залгаад энд тэнд сонсоод явах боломжтой хөгжим үйлдвэрлэж 10 жилийн дотор 50 сая ширхэгийг борлуулж, зөөврийн хөгжим гэдгийг утгаар нь мэдрүүлж байжээ. Одоог хүртэлх хугацаанд Sony салбартаа тэргүүн өрсөлдөгчөөр явсаар л байна. Богино түүх сөхвөл 1995 онд анхныхаа Noise Cancelling технологитой чихэвч, 2011 онд 3D Surround дугаралттай чихэвч, 2017 онд WH-1000X цувралаа эхлүүлж 1 жилийн дараа WH-1000XM3-г худалдаанд гаргаж тэр нь 3 жилийн дараа миний чихэн дээр ирж наалдаж ээ 😂 Тэгэхээр анхныхаа Tech Review -дээ уг чихэвчийг оруулж, өөрт төрсөн сэтгэгдлээ энд үлдээе. Одоо харин Sony гэхээр яалт ч үгүй хөгжмийн төхөөрөмжүүд санаанд буудгаа саналаа.
Би яагаад энэ чихэвчийг сонгосон бэ?
Миний хувьд дэлгэцийн урд суугаа ажилтай, төвлөрөх шаардлага маш ихээр гардаг. Энэ үед гадны дуу чимээ — цонхоор сонсогдох Улаанбаатарын хөл хөдөлгөөн, өрөөн доторх хүмүүсийн шуугилдаан, хажууд суудаг хүний Mechanical keyboard-ны чимээ гээд анхаарал сарниулж, яг төвлөрсөн үед сатааруулж, бухимдуулах чимээ чамгүй их бий. Яг энэ үед сайхан чимээгүй орчинд, намуухан хөгжим сонсоод ажлаа хийхийг маш их хүсдэг байв. Яахав энгийн чихэвчээр дуугаа тултал нь чангалаад сонсож болно. Гэхдээ удаан хугацаанд чанга дуу сонсох нь сонсгол, тархи толгой гээд олон зүйлд сөргөөр нөлөөлж, ядраах талтай. Бас тийм ч тухтай биш. Тийм учраас Noise-Cancelling технологитой, чихэнд тухтай, headband төрлийн хэд хэдэн чихэвчүүдийг сонгон, хэдэн өдөр судлаж үзээд Bose QC35, Bose NC700, Sony WH-1000XM3, XM4 гэсэн сонголтуудтай тулаад ирлээ. Эдгээр чихэвчүүдэд чанарын ялгаа тийм ч их байхгүй, зөвхөн мөнгөн дүнгээрээ л ялгагдаж байв.
Sony XM3 дэлгүүрт 850,000₮, хувь хүнээс захиалгаар авбал 600,000₮ орчим. Sony XM3, Bose QC35 хоёроос бусад нь бол чөлөөтэй нэг сая төгрөг давж байна лээ. Харин дээрх хоёр дээр бага зэрэг эргэлзэж алийг нь сонгохоо мэдэхгүй байсан тул нэг Sound Artist нөхрөөс зөвлөгөө авч дугаралт тал дээр “Sony Bose-с илүү байдаг болохоор мэргэжлийн хүмүүс ихээр ашигладаг” гэдэг үгээр нь Sony WH-1000XM3-г сонгож, анх зүүж үзээд л шууд энэ чихэвчинд дурлалаа.

Noise-Cancelling технологи гэж юу вэ?
Active Noise Cancelling (ANC) болон Passive Noise Cancelling гэж хоёр төрөл байдаг ба бидний хэрэглэж байгаа нь ANC төрөлдөө багтана. Passive нь ямар нэгэн эрчим хүч ашигладаггүй. ANC -н талаар доор байгаа бичлэгт дэлгэрэнгүй тайлбарсан байгаа тул уг технологи хэрхэн ажилдаг талаар сонирхож байвал Tech Insider-н хийсэн бичлэгийг үзээрэй
How Noise-Cancelling Headphones Work: https://youtu.be/zj33WAODsJg
Таалагдсан зүйлс
-
Шуугиан дарагч (Noise-Cancelling) — Анх удаа Noise Cancelling-тай чихэвч хэрэглэж үзэж байгаа болохоор яг юу гэж харьцуулахаа сайн мэдэхгүй юм. Гэхдээ дуу сонсохгүйгээр зүүгээд үзэхэд орчны чимээ бол 70% суларч байна лээ. Дуу тавьчихвал бусад хүмүүс яаж ч ярисан сонсогдохгүй
-
Цэнэг — Өөр бусад Bluetooth чихэвчтэй харьцуулахад тун сайн. 2 өдөр цэнэглэхгүй хэрэглэчихнэ. Мөн Quick Charger тэй учир цэнэггүй болсон үед нь 10 минут тогонд залгаад л 3–5 цаг ашиглах цэнэгтэй болно
-
Touch control — Баруун тал нь тэр чигтээ мэдрэгчтэй. Дээрээс доош, доороос дээш гулсуулж дуугаа суллаж, чангална. Баруунаас зүүн, зүүнээс баруун руу дуугаа солино. 2 товшилтоор Pause авна гэх мэт. Мөн алгаараа бүтэн дарахад Ambient Mode нь асчихна.

-
Type-C цэнэглэгч — Ээ бурхан минь баярлалаа. Уламжлалт андройд биш байгаад нь тун баяртай байгаа. Утсаа, лаптопоо, чихэвчээ гээд бараг бүх хэрэглэж байгаа төхөөрөмжүүдээ нэг цэнэглэгчээр ⚡
-
Walking, Staying, Running mode — Чихэвчээ зүүсэн үед таны алхаж байгаа, зогсож эсвэл сууж байгаа, гүйж байгааг тань таниж чадна. Энэ хэсэг дээр өөрийн дуртай mode-оо тохируулах боломжтой. Миний хувьд сууж байхдаа, алхаж байхдаа Noise Cancelling mode, гүйх үед автоматаар Ambient mode-г асаахаар тохируулсан байгаа.

Таалагдаагүй зүйлс
-
Multiple device дэмждэггүй — Утас, компьютер хоёроо зэрэг холбох боломжгүй. Заавал нэгнээс нь салгаад нөгөөдөх рүү нь холбоно. Энэ жоохон ярвигтай. Гэхдээ XM4 загвар дээрээ нэмэгдсэн байгаа. Зөв ашиглахгүй бол ёстой холион бантан болж байна лээ дээ
-
Bluetooth Pair хийхэд удаан — Хамгийн таалагдаагүй зүйл. Power button дээрээ 7 секундын турш дарж байж Bluetooth pair ээ асаана. Миний хувьд 7 секунд яг тулсан үед тун удаан санагдаж байгаа.
-
IR sensor байхгүй — Чихэвчээ зүүсэн үед дуу нь яваад, чихэвчээ авах үед зогсдог. Энэ нэмэлт байхгүй гэсэн үг. XM4 дээрээ харин энэ сенсорыг суулгаж өгсөн байна лээ.
Дүгнэлт
Миний хувьд энэ чихэвч тун таалагдаж байгаа. Найз маань XM4 буюу дараагийн загварыг нь худалдаж авсан. Хоёуланг нь тодорхой хугацаанд хэрэглэж үзсэн ба баттерэй болон шуугиан дарагч нь XM3 дараагийн загвараасаа ялимгүй илүү мөн үнийн хувьд хямд учир тун их таалагдлаа. Хэрэв чихэвч авахаар сонирхож байгаа бол Sony WH-1000XM3 гэдэг сүртэй нэртэй чихэвчийг заавал сонирхоод үзээрэй гэж зөвлөе. Баярлалаа.
Хуваалцах